Та хvvхдийнхээ оюун ухааныг сэргэг болгомоор байна уу
2011-06-13,22:18
Бага, залуу насандаа эрдэм ном сурах хэрэгтэй гэж ярьдаг. Хүүхэд насанд тархи хамгийн сайн ажилладаг байна.
Харин тархи хэр ажиллаж байна тэр хэмжээгээрээ их хэмжээний энерги, хоол тэжээлийг шаарддаг аж. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээл сургуульд санаа тавьж, оюун ухааныг нь сэргэг байлгахыг хүсдэг. Тиймээс юуны түрүүнд хүүхдийнхээ хоол тэжээлд нь онцгой анхаарах хэрэгтэй. Магадгүй хүүхэд тань хичээлдээ муудаад эсвэл хичээлээ гүйцэхгүй байвал шим тэжээлтэй хоол хүнс дутагдсантай холбоотой байж мэдэх юм.

Хvvхдийн оюун ухаанд шаардлагатай хоол хvнс
Загас
Тархины үйл ажиллагааг дэмжих омега-3 гэдэг тослог хүчилтэйгээс гадна олон аминдэмтэй тул хүүхдийн хоол хүнсэнд заавал оруулах хэрэгтэй. Бүх төрлийн загасны мах тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.
Өндөг
Өндөгний шар нь холин гэдэг элемент агуулдаг бөгөөд энэ нь ой санамжийг сайжруулдаг байна.
Арахисын тос
Арахис нь Е витаминаар баялаг ба мөн тархины мэдрэлийн торлогыг хамгаалдаг антиоксиданттай.
Жимсгэнэ
Гүзээлзгэнэ, үхрийн нүд, интоор, улаалзгана, аньс, хад гэх мэт жимсгэнэ нь хавдраас урьдчилан сэргийлдэг антиоксиданттай. Мөн судалгаагаар, гүзээлзгэнэ болон хад нь ой санамжийг сайжруулдаг. Харин улаалзгана, гүзээлзгэнд байдаг үр нь "омега-3"-аар баялаг болох нь тогтоогджээ.
Буурцаг
Шош, вандуй, самар (хонин горох), сэвэг зарам зэрэг нь маш хэрэгцээтэй. Эдгээр буурцганы төрлүүд нь уураг, нүүрс-үс, аминдэм болон эрдэс бодисоор баялаг.
Өнгөт ногоо
Улаан лооль, цэцгэн байцаа, хаш, хулуу, лууван, бууцай, болгар перец, эрдэнэ шиш. Тод өнгийн эдгээр ногоо нь антиоксидантын агууламж өндөртэй, эд эсийг төлжүүлэхдээ сайн.
Сvv болон йогурт
Сүүн бүтээгдэхүүн нь уураг болон В төрлийн аминдэмээр баялаг
Боловсруулаагvй vр
Хүний тархи жигд сайн ажиллахын тулд тодорхой хэмжээний глюкозыг шаарддаг байна. Боловсруулаагүй үр нь глюкоз болон түүнийг цусанд оруулах хэмжээг хянаж тохируулж байдаг торлолыг агуулдаг байна. Мөн мэдрэлийн тогтлцоог тэжээдэг В-ийн төрлийн аминдэмээр баялаг байна.
Овьёос
Энэ бол хүүхдийн өглөөний хамгийн сайн хоолны нэг. Овьёос нь Е болон В-гийн төрлийн аминдэмээр болон кали, цайраар баялаг. Эдгээр аминдэм нь хүүхдийн ой ухааны чадавхийг сайжруулна.
Үхрийн өөхгvй мах
Өөхгүй мах нь төмөр болон цайрын эх үүсвэр ба тархины танин мэдэх үйл ажиллагааг сайжруулдаг. Махыг С витаминаар баялаг ногоотой (болгар перец, улаан лооль, жүрж, гүзээлзгэнэ) хамт хэрэглэж байвал төмөр нь бие махбодид амархан шингэцтэй болдог байна.